“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14
1 минут уншина

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна.

Реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлээр өөрчлөгдөх боломжтойг таниулах юм.

Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Ануужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл 3 жилийн дараа 3 дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож байгаа юм. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.

”Өөртөө хувьсал хий” уриатай фитнес шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.
“Anuxai’s fitness” шоуны эхний улирлын ялагчаар оролцогч Оля тодорч, 45 хоногийн хугацаанд 18.3 кг жин хасаж байсан юм. Харин хоёр дахь улирлын ялагчаар  18.1 кг жин хаяж, бэлхүүсний тойргоосоо 31 см хассан үзүүлэлтээр жүжигчин О.Үржинханд шалгарч  байжээ.

2022 онд  реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч богино хугацаанд эрүүлээр галбиржиж,  мянга мянган бүсгүйд хүссэн бие галбираа дасгал хөдөлгөөний ачаар өөрчлөх боломжтойг харуулж, үзэгч, олон нийтэд урам зориг өгч байсан.

Энэ удаад  “Anuxai’s fitness” шоу төслийн хамт олон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шоу нэвтрүүлэгт оролцохоор монгол орны өнцөг булан бүрээс 8000 орчим бүсгүй хүсэлтээ илэрхийлж, тэднээс нэг оролцогчийг сонгожээ.

Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь жингийн илүүдэлтэй буюу эрүүл мэндийн эрсдэлтэй түвшинд байгааг судалгаа харуулдаг.

Богино хугацаанд, эрүүлээр илүүдэл жингээ хэрхэн хасаж, эрүүл чийрэг бие бялдрыг хэрхэн цогцлоох боломжтойг “Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно

Дараагийн хуудас

Галын шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоох шуурхай ажлын хэсэг байгууллаа

Сүүлд нэмэгдсэн Энтертайнмент

“Be strong” реалити шоу ӨНӨӨДӨР 20:30 цагаас үзэгчдийн хүртээл болно

Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз “HR Corporation”-тай хамтран “Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино” уриатай “Be strong” реалити шоугаа үзэгч танд хүргэхэд бэлэн болжээ. Төслийн хамтран санаачлагч, “HR Corporation”-ийн үүсгэн байгуулагч, бизнесмэн Multiplier

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

“Зэв” фильмийн залуу уран бүтээлчид “МАД” уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна. Адал явдалт “МАД” уран сайхны
ШилжихДээш