Эхнэрээ хөнөөсөн, хүн алахаар завдсан гэх олны анхаарал татсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

2025-08-26
1 минут уншина

Чингэлтэй дүүргийн нэр бүхий авто засварын газарт холимог тулааны тамирчин нь энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн …-нийг зодож онц харгис хэрцгийгээр алахаар завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Мөн Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг болсон. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байна.

Согтуудаа хүн алахаар завдсан этгээдийн хэргийг мөн шүүхэд шилжүүлээд байна. Тодруулбал, энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байх нэр бүхий хүнсний дэлгүүрт иргэн Н нь согтуурсан үедээ худалдагчийг санаатайгаар алахыг завдаж биед нь халдсан хэрэг гарсан. Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Дундговь аймгийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

2 Comments Сэтгэгдэл

  1. Олон хүнийг хамарч хохироосон монкорд хзх-ий хэрэг шийдэгдэхгүй 7 жил боллоо, хэвлэлэээр сураггүй бгаад бдг, энэ талаар бзд шүүх дээрээс мэдээлэл оруулж өгвөл тун ч сайн бна даа, байнга л хойшилж бгаа хурал нь

Хариу Болих

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Senzu-гийн “MVP” давалгаа юу илэрхийлэв?

Дараагийн хуудас

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт Лхагва гарагаас үйлчилж эхэлнэ

Сүүлд нэмэгдсэн Newstime

Жүжигчин П.Бат-Амгалан улсын дээд амжилт тогтоолоо

Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн

Шинжлэх ухаанч Монгол

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой
ШилжихДээш