Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Тэнгэрийг Элчин сайдаар томилох зарлиг гаргахаас ТАТГАЛЗЖЭЭ

2026-02-28
1 минут уншина

Өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ-аас Монгол Улсаас гадаад улсад суух 21 Элчин сайдын томилгоог дэмжиж, томилсон.

Эдгээрийн дунд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, түүний оронд Гончигзэвэгийн Тэнгэрийг томилохоор болсон юм.

Гэвч Г.Тэнгэр нь саяхан гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор ёс зүйн зөрчил гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон түүнийг Элчин сайдаар тохоон томилох зарлиг гаргахаас Ерөнхийлөгч татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амгалангийн Ананд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан билээ

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

Сүүлд нэмэгдсэн Улс төр

Улс төрийн намуудын тайлан нийтлэгдлээ

Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын “Улс төрийн нам” цэсэд улс төрийн намын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан нийтлэгдлээ. Улс төрийн

Их Эзэн Чингис хааны гал голомтыг сахин суугаа эрх чөлөөт монголчууд аа! Өв соёлоо тээж, газар нутгаа гэрийнхээ бууриар тамгалж яваа малчин түмэн ахан

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг
ШилжихДээш